Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 04 дүгээр сарын 2-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Жаргалант, Булган , Цахир сумдын нутгаар 0,6-3,6 градус дулаан, бусад сумдын нутгаар 4,2-9,8 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат,Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 17,0 градус, Батцэнгэл, Хайрхан сумдын нутгаар 15,0 градус, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар 14,0 градус, бусад нутгаар 9,0-13,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай,ӨнпөрУлаан сумдын нутгаар 10,0 градус, бусад сумдын нутгаар 4,0-9,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт нийт сумдын нутгаар 7,0-13,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Төвшрүүлэх суманд 42,0 градус, Хашаат,Тариат сумдад 41,0 градус, Эрдэнэмандал суманд 40,0 градус, бусад сумдын нутгаар 33,0-38,0 градус дулаан байлаа. Хөрсөнд шөнөдөө ӨндөрУлаан суманд 13,0 градус , Хашаат суманд 12 градус, бусад сумдын нутгаар 5,0 – 10,0 градус хүйтэн байлаа.Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Төвшрүүлэх, Хашаат, Тариат, Эрдэнэмандал сумдад 1 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-4 удаа цас орж.0,0 – 3,6 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас Цэцэрлэг суманд 3,6 мм, хамгийн бага тунадас Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хотонт, Өгийнуур сумдад 0,0 мм тунадас орсон байна.Жаргалант, Хайрхан сумдад цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 10-22 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган суманд секундэт 22 м/с, Эрдэнэмандал суманд секундэт 20 м/с, бусад сумдын нутгаар секундэт 10-16 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдад 9 өдөр, Тариат суманд 8 өдөр, бусад сумдын нутгаар 1-2 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 04-р сарын 19 –ний өдрийн сумын төвийн ойролцоох бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд хийсэн ажиглалтаар ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн байна. Ургамлын өндөр 0 -3 см байна.Ургамлын ургалтын байдал Булган,Цахир, Цэцэрлэг, Чулуут, төвшрүүлэх, Тариат,Эрдэнэбулган сумдын нутгаар дунд, Бусад сумдын нутгаар муу байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон мэрэгч царцаа нийт нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл, бод, бог мал төллөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа